Малчдын ХАБЭА-н булан: Худаг гаргах, засварлах

2024 оны 06-р сарын 14

ХАБЭА-н эрсдэлт хүчин зүйлс !

  • Худгийн ам руу унах, ойчих !
  • Мод, чулуу хөл гар, бие дээрээ алдах, унагах, дарагдах, хавчуулагдах !
  • Хүрз, жоотуунд цохиулах, иш нь мултрах !
  • Мушгирсан, сунасан, бөхийсэн байрлалаас ажиллах, хүнд эд зүйлс өргөх, зөөх ба эдгээрийг олон дахин хийх, улмаар хүзүү нуруугаа гэмтээх !
  • Нүдэнд тоос, шороо орох !
  • Хүчилтөрөгчийн дутагдалд орох, ухаан алдах

Урьдчилан сэргийлэх зөвлөмж

  • Харгалзах хүнтэй хамтарч ажиллах, олс, бүс, бэхэлгээ хэрэглэх
  • Хүнд, овор хэмжээ ихтэй эд зүйлсийг хамтарч өргөх, техник эсвэл бод мал ашиглах
  • Аливаа өргөж буй эд зүйлсийн дор хүн байлгахгүй байх
  • Хүрз, жоотууны далайлтын зайд хүн ба эд зүйлс байгаа эсэхийг нягталж, тэдгээрийн ишний түгжээ, найдвартай байдлыг тогтмол шалгах
  • Аль болох өөрт эвтэй байрлалаас ажиллах
  • Тухайн нөхцөл байдалд тохирсон ажлын хувцас, НБХХ хэрэглэх

ХХААХҮЯ

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *