Малчдын булан: Хашаа хороо барихад учирч болзошгүй эрсдэлт хүчин зүйлсээс хэрхэн сэргийлэх вэ?

2024 оны 05-р сарын 03

АБЭА-н эрсдэлт хүчин зүйлс !

  • Мод, чулуу хөл гар дээрээ алдах, унагах !
  • Гар, биед өргөс орох, хурц үзүүртэй эд зүйлст эсгэх, урах !
  • Нүдэнд тоос, шороо орох !
  • Алх, лантуу, хүрз, жоотуунд цохиулах !
  • Хадаастай банз, модон дээр гишгэх !
  • Мушгирсан, сунасан, бөхийсэн байрлалаас ажиллах, хүнд эд зүйлс өргөх, зөөх ба эдгээрийг олон дахин хийх, улмаар хүзүү нурууны шохойжилт үүсэх !
  • Хашаа, хороо салхинд нурах, ойчих ба түүнд дарагдах, цохиулах !

Урьдчилан сэргийлэх зөвлөмж

  • Хүнд эд зүйлсийг хамтарч өргөх
  • Ажлын хувцас, бээлий өмсөх
  • Нүдний шил зүүх
  • Алх, лантуу, хүрз, жоотуугаар ажил хийхдээ хоорондын зайг баримтлах, далайлтын зайд хүн ба эд зүйлс байгаа эсэхийг үргэлж нягтлах
  • Явах, гишгэх хэсгээ тогтмол харах, хатуу ултай гутал өмсөх
  • Аль болох өөрт эвтэй байрлалаас ажиллах
  • Хашаа, хорооны бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах, нурж болзошгүй хэсгийг засварлах
  • Багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж (ТТ)-ийг хүүхдээс хол байлгах

ХХААХҮЯ

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *