Dornod.NET

Дорнод аймгийн мэдээллийн сайт

“ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛ-2023” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА 2 ӨДӨР ҮРГЭЛЖИЛНЭ

Тусгаар тогтнолын талбайд “Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл-2023” үзэсгэлэн нээж байна.

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай, Хүнсний ногоо дэд хөтөлбөр, аймгийн 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, “Арван мянган хүлэмж” төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, иргэдийг шимт хүнсний шинэ ургацаар хангах зорилгоор тус үзэсгэлэнг 2023 оны 09 дүгээр сарын 08-09-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Үзэсгэлэн худалдаанд 14 сумын Хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй өрхийн тариалан эрхлэгч иргэн аж ахуй нэгж, хоршоо, бүлэг, нөхөрлөлүүд оролцож байна.

What’s your Reaction?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

LEAVE A RESPONSE

Required fields are marked *