Dornod.NET

Дорнод аймгийн мэдээллийн сайт

Өвөр байгалийн хязгаарын удирдлагууд Дорнод аймагт айлчилж байна

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын амбан захирагч Осипов Александр Михайлович, ОХУ-ын Холбооны Хурлын Зөвлөлийн Олон улсын хамтын ажиллагааны хорооны орлогч дарга Жамсуев Баир Баясхаланович, Өвөрбайгалийн хязгаарын Агийн Буриадын тойргийн захиргааны дарга Батомункуев Буянто Балданжапович болон тус мужийн албаны төлөөлөл, Худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй хоёр улсын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар албан ёсны уулзалтыг хийж байна.

Уулзалтаар талууд нийгэм, соёл, хүнс хөдөө аж ахуй, эдийн засаг, аялал жуулчлал, дэд бүтэц, зам тээврийн хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг илүү бодитой, үр дүнтэй, шинэ шатанд хүргэхээр санал солилцож байна.

“Чойбалсан” Олон Улсын нисэх онгоцны буудал, Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасаг болон ЗХУ-ын 2 удаагийн баатар С.И.Грицевецийн нэрэмжит 2-р дунд сургууль, мах, сүүний үйлдвэр, жимс, ногооны тариалан эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж,

Цаашид хамтран ажиллах боломжтой чиглэлээр санал солилцлоо.

Хоёр орны Засгийн газраас дэмжиж буй ОХУ-аас Чойбалсан хот, Хөөт, Бичигт чиглэлийн төмөр замыг шинэчлэх, байгуулах ажлыг хэрэгжүүлэхэд бүхий л талаар оролцон дэмжих,

Төмөрзамын шинэчлэлийн асуудал,

Дорнод аймгаас Өвөрбайгалийн хязгаар руу малын мах экспортлох ажлыг Дэлхийн Мал эмнэлгийн байгууллагын баталсан дүрэм, журмын дагуу хэрэгжүүлэх,

Дорнод аймагт Өвөр Байгалийн Хязгаараас нөөшилсөн махан бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах

Боловсролын салбарт багш солилцоог зохион байгуулж, соёл урлаг, спортын чиглэлээр туршлага судлах тэмцээн уралдааныг тогтмол зохион байгуулах.

What’s your Reaction?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

LEAVE A RESPONSE

Required fields are marked *