Dornod.NET

Дорнод аймгийн мэдээллийн сайт

ҮНДЭСНИЙ БАЯР НААДМЫН БУРИАД СУРЫН ХАРВААНД ДОРНОДЧУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын Хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Буриад сурын харваанд 221 харваач цэц мэргээ сорин харваснаас Дорнодчууд түүчээлжээ.

Буриад сурын эрэгтэйчүүдийн харвааны тэргүүн байранд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, Буриад сурын аймгийн мэргэн Баттөмөрийн Мөнхбамбар шалгарч, Буриад сурын Улсын мэргэн цолны болзол хангажээ.

Мөн эмэгтэйчүүдийн харвааны тэргүүн байранд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын Эрүүл мэндийн төвийн ажилтан, Монгол Улсын Гарамгай харваач, Буриад сурын Улсын мэргэн Чагнаадоржийн Гандаваа шалгарч Буриад сурын Хошой мэргэн цолны болзол хангасан байна.

Түүнчлэн эрэгтэй төрөлд 1, 2 дугаар байр, спортын мастер болон дэд мастер цолны болзлыг 4 харваач хангав. Тодруулбал :

Хоёрдугаар байрт: Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, Орхон аймаг Хангарьд спорт хороо, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн харваач, Буриад сурын улсын мэргэн, Спортын мастер Нямсүрэнгийн Өлзийхутаг – 58 оноо, 7 ластигаар,

Цагаан-Овоо сумын уугуул Б.Батжаргал, Ж.Оюунгэрэл нар, Баян-Уул сумын харьяат Ганболдын Энхтулга , Баргудай мэргэн клубийн харваач Бадарчийн Лхагвадорж нар тус тус спортын мастер болон дэд мастер цолны болзол хангав.

Эмэгтэй төрөлд :

Тэргүүн байрт: Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын харьяат, Баяндун сумын Эрүүл мэндийн төв, Дорнод аймгийн Харваачдын холбооны харваач, Буриад сурын Улсын мэргэн, Спортын мастер Чагнаадоржийн Гандаваа – 55 оноо, 1 ластигаар эзэлж, Буриад сурын Хошой мэргэн цолны болзол хангав.

Дэд байрт: Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, Сэргэлэн сумын харьяат, “Заан Өндөр” ХХК, Сэргэлэн сумын Соёлын төв, Дорнод аймгийн Харваачдын холбооны харваач Төмөрбатаагийн Баттуяа – 54 оноо, 4 ластигаар эзэлж, Буриад сурын Спортын дэд мастер цолны болзол хангав.

Гуравдугаар байрт: Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, Дорнод аймгийн Харваачдын холбоо, “Баргудай мэргэн” багийн харваач, Буриад сурын Спортын мастер, Аймгийн мэргэн Батсүхийн Ганчимэг – 53 оноо, 3 ластигаар эз

Дөрөвдүгээр байрт: Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, Улаанбаатар хотын Багануур дүүргийн харьяат, Багануур дүүргийн Харваачдын холбооны харваач, Буриад сурын Спортыг мастер Мөнхболдын Мөнхцэцэг – 52 оноо, 5 ластигаар эзэлж тус тус шалгарчээ.

Нийт харваачдадаа халуун баяр хүргэе

What’s your Reaction?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

LEAVE A RESPONSE

Required fields are marked *