Dornod.NET

Дорнод аймгийн мэдээллийн сайт

Мэнэнгийн хүүхдүүд шинэ цэцэрлэгтээ нээлтээ хийлээ

Аймгийн төсвөөс санхүүжүүлэн Матад сумын Мэнэн багт 50 хүүхдийн шинэ цэцэрлэгийг барьж, хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Өмнө нь 2021 онд тус багт 125 хүүхдийн хүчин чадалтай бага сургуулийг барьсан билээ.

Хилийн цэргийн 0306 дугаар ангийг түшиглэн барьсан энэхүү бүтээн байгуулалтууд нь хилчдийн хүүхдүүдийг тав тухтай орчин нөхцөлд сурч, хүмүүжих боломжийг бүрдүүлэхээс гадна,

хамгийн чухал нь сумын төв, аймгийн төвд сургаж байсан бяцхан хүүхдүүдээ Мэнэн багийнхаа сургууль, цэцэрлэгт сургахаар шилжүүлэн авчирч хилчид маань #халуун ам бүлээрээ амьдарч, ажиллах нөхцөлийг бий болгоод байгаа юм.

Мөн үүнийг дагаад ажлын байр ч нэмэгдэж, тус багийн малчид ч хүүхдүүдээ гэртээ ойрхон сургаж байна.

What’s your Reaction?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

LEAVE A RESPONSE

Required fields are marked *