Dornod.NET

Дорнод аймгийн мэдээллийн сайт

Нуурын ёроолын хөрсийг сайжруулж байна

Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн нуурын ёроолын хөрсийг сайжруулах ажил хийгдэж байна

Аймгийн ИТХ-ын 2022 оны 12 дугаар сарын 12-ний ээлжит 14 дүгээр хуралдааны 14/02 тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх зардлаар 2023 оны төсвийн жилд санхүүжих төсөл арга хэмжээний жагсаалтын 2.2.1-д заасны дагуу “Гадаргын усны нөөц хамгаалах, хиймэл нуурын арчлалт, усны тэжээгдлийг сайжруулах ажлыг” Сүхжин ХХК хийж гүйцэтгэж байна.

Уг ажлын хүрээнд “Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн хиймэл нуурын ёроолын 1га талбайн лаг шавар бүхий давхаргыг хуулах, нуурын ёроолын хөрсийг технологийн дагуу боловсруулж сайжруулах юм.

What’s your Reaction?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

LEAVE A RESPONSE

Required fields are marked *