Dornod.NET

Дорнод аймгийн мэдээллийн сайт

“Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төслийн эхний жилийн тайлангийн уулзалт боллоо

АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх товчооны санхүүжилтээр Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагаас Баяндун, Баянтүмэн, Булган, Халхгол, Чойбалсан сумдад гурван жилийн хугацаатай хэрэгжиж байгаа “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төслийн эхний жилийн тайлангийн уулзалт болов.

Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл болон төсөл хэрэгжиж байгаа сумдын Засаг дарга нар, аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн, ОБГ, МЭГ-ын дарга, холбогдох албан хаагчид оролцлоо.

Энэхүү төслийн үр дүнд орон нутгийн гамшгийн эрсдэлийн удирдлагыг бэхжүүлж иргэдийн амьжиргааг хамгаалах, тогтвортой хөдөө аж ахуйг дэмжих замаар уур амьсгалаас үүдэлтэй гамшгийн эрсдэлийг даван туулах чадавхтай орон нутаг болох юм.

What’s your Reaction?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

LEAVE A RESPONSE

Required fields are marked *