Чойбалсан хотын авто замуудыг шинэчилж байна
Энэ онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр цемент болон бетон хавтан хучилттай 4,25 км замыг шинэчлэн сайжруулж, 1.8 км хатуу хучилттай авто замыг шинээр барьж байна.
Чойбалсан хотод
– Асфальт бетонон хучилттай зам 20 км,
– Цемент бетон хучилттай зам 15,5 км,
– Бетон хавтан хучилттай зам 15,3 км буюу нийт 50,8 км хатуу хучилттай авто зам бий. Уг замыг шинэчлэх, өргөтгөх ажлыг жил бүр үе шаттайгаар шинэчлэн сайжруулна


ХИВС, ЯЛАЛТ ХОРООЛЛЫН ДУНДАХ БОСОО ТЭНХЛЭГИЙН АВТО ЗАМЫГ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМ БОЛГОХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА
Хэрлэн сумын 10, 11 дүгээр баг буюу Содномдаржаагийн гудамжнаас Хивс, Ялалт хорооллын дундах босоо тэнхлэгийн авто замын ажлыг “Тэгш уудам харгуй” ХХК хийж гүйцэтгэж байна.
Тодруулбал 500 метр, 2 талаараа явган зорчигчийн хэсэг бүхий авто замыг цогцоор нь шийдэж байгаа юм. Ажлын гүйцэтгэл 40 хувьтай хэрэгжиж байна.