Архины хамааралтай иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх кабинетыг ажиллуулж байна
БОЭТ-ийн Сэтгэц наркологийн тасгийг түшиглэн архины асуудалтай болон хамааралтай иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх кабинетыг ажиллуулж байна.
Дорнод аймаг гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийг хүрээн дэх олон ажлыг нэг нь энэ юм. Дээрх кабинетаар 100 гаруй иргэн зөвлөгөө мэдээлэл авч үйлчлүүлсэн байна.
Өнгөрсөн жилээс эхлэн Аймгийн ГХУСАЗБСЗ-өөс зохион байгуулсан архины шалтгаант сэтгэц зан үйлийн стандарт эмчилгээнд зорилтот бүлгийн 20 иргэнийг хамруулж, 100 хувь эрүүлжүүлжээ. Түүнчлэн “Архины хор уршиг” сэдэвт сургалтыг аймгийн хэмжээнд 3500 гаруй хүн амд хүргэсэн байна.
What’s your Reaction?
+1
+1
+1
+1
+1
+1