Dornod.NET

Дорнод аймгийн мэдээллийн сайт

Өөрийгөө гавласан иргэдэд зөрчлийн хэрэг нээжээ

Дорнод аймгийн Халхгол суманд газрын тос олборлогч “Петро Чайна Дачин Тамсаг” компанийг эсэргүүцсэн иргэдэд зөрчлийн хэрэг нээжээ. 

Тус компанийн үйл ажиллагаа нь  байгаль орчныг доройтуулж, иргэдийн эрхийг зөрчиж байна гэж үзсэн иргэн А, С нар нь  “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн машинуудад өөрсдийгөө гавлан явуулахгүй гэж эсэргүүцлээ илэрхийлсэн тул арга хэмжээ авчээ. 

Тодруулбал, “Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт иргэн А, С нар нь 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг хааж, хүнд даацын автомашины урдуур гүйж орох, өөрсдийн гарын бугуйн хэсгийг автомашины эд ангитай холбон төмөр гаваар гавлах зэргээр амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалдаа эрсдэл учруулж болзошгүй үйлдэл гаргаж, улмаар энэ талаар хууль ёсны зөвлөмж, шаардлага тавьсан алба хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцэж, доромжилсон зөрчлийн шинжтэй үйлдэлд нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.5, 15.2 дугаар зүйлд заасныг баримтлан торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Эдгээр иргэдийн энэ үйлдэл нь анхных биш бөгөөд Улаанбаатар хотод амьдардаг боловч удаа дараа тус аймгийн Халх гол сумын нутгийг зорин ирж, дээрх хууль зөрчсөн, эрсдэлтэй үйлдлийг 2022 оны 06 дугаар сараас хойш гаргаж, удаа дараа торгуулийн арга хэмжээ авагдаж байсан” хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

What’s your Reaction?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

LEAVE A RESPONSE

Required fields are marked *