Дорнод аймгийн 4 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ

2024 оны 06-р сарын 10

Энэ жил Дорнод аймгийн дөрвөн сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойгоо тэмдэглэхээр бэлтгэж байна. Тухайлбал

Булган сумын 100 жилийн ой 7-р сарын 19, 20-нд,

Баян-Уул сумын 100 жилийн ой 7-р сарын 20,21-нд,

Халхгол сумын 100 жилийн ой 7-р сарын 21,22-нд,

Матад сумын 100 жилийн ой 7-р сарын 22.23-нд тус тус болох юм.

Сум бүр түүхт ойн жилдээ хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын болон сумын уугуул, суугуул иргэдийнхээ оролцоонд тулгуурласан ажлууд төлөвлөн зохион байгуулж байна. Хамгийн сүүлд гэхэд Булган сумын 100 жилийн ойн хүрээнд Шатрын улсын аваргын тэмцээн, Матад сумын 100жилийн ойн хүрээнд тус сумаас төрсөн Хөнгөн атлетикийн ОУХМ Ч.Усны-Эхийн нэрэмжит УАШТ, Матад сумаас төрсөн аймгийн цолтнуудад хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдаан зохион байгуулаад байна.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *