Товч
2024 оны 06-р сарын 17

УИХ-ын сонгуулийн сурталчилгааны нээлтэд урьж байна

2024 оны 06-р сарын 10

2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа өнөөдөр эхэлж байна. Ардчилсан намаас Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн 6-р тойрогт долоон хүний нэр дэвшүүлснийг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо албан ёсоор бүртгэн авч, нэр дэвшигчийн үнэмлэх гардуулаад байгаа билээ.

Ардчилсан Намаас нэр дэвшигчдийн сонгууль эрхэлсэн байгууллага өнөөдөр буюу 6-р сарын 10-ны 18 цагт Сонгуулийн сурталчилгааны нээлтийн ажиллагааг Дорнод аймагт зохион байгуулах гэж байна.

Ардчилсан Намаас нэр дэвшигчид:

  • Наянтайн Ганибал
  • Сүхбаатарын Төмөрхүү
  • Шинэбаярын Бямбасүрэн
  • Эрхэмбаатарын Төмөрбаатар
  • Төрмөнхийн Пүрэвхатан
  • Шагдар Батдэлгэр
  • Дэмбэрэлваанчигийн Балдан

Ардчиллын үйл хэргийг дэмжигч Дорнодчууд та бүхнийг орой 18 цагаас Тусгаар тогтнолын талбайд хүрэлцэн ирж өргөнөөр оролцохыг Дорнод аймгийн Ардчилсан Намаас урилаа.

Алдагдсан 8 жилийн алдааг засаж, Маргаашийг хамтдаа бүтээнэ

УИХ-ын сонгуулийн 6-р тойрогт Ардчилсан Намаас нэр дэвшигчдийн сонгууль эрхэлсэн байгууллага

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Таны санал сэтгэгдэл