Матад суманд гарсан түймрүүдийг өнөө өглөө бүрэн унтраажээ
6-р сарын 25-нд аймгийн төвөөс зүүн урд зүгт 220 км, сумын төвөөс зүүн зүгт 70 км-т Матад сумын Эрдэнэбадрах багийн “Лаг” гэдэг газар гарсан хээрийн түймэрт Матад сумын ЗДТГ-ын ажилтнууд болон зэргэлдээх Эрдэнэцагаан сумын Гал унтраах 47-р ангийн алба хаагчид хоёр хоногийн турш ажиллаж, өчигдөр оройн 18 цагийн үед цурманд оруулсан бол өнөө өглөө /06.26/ 05:00 цагт бүрэн унтраажээ.
Мөн өчигдөр 08 цагийн үед Эрдэнэбадрах багийн Давс гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 225 км, сумын төвөөс зүүн урд зүгт 75 км/-т Хээрийн түймэр гарсан байна. Түймэрт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах аврах 62 дугаар ангийн алба хаагчид, Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд,“Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тосны 19 дүгээр талбайн ажилчид хээрийн гал түймрийг унтраахаар ажиллан 06.26-ны өдрийн 19:00 цагт цурманд оруулсан бөгөөд өглөөний 07:06 цагт бүрэн унтраасан гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.







