Товч
2024 оны 06-р сарын 17

Мод усалгаанд хөв цөөрмийн болон саарал ус ашиглахыг зөвлөлөө

2024 оны 06-р сарын 10

Дорнод аймгийн БОАЖГ-аас мод тарьж байгаа иргэд, ААНБ-уудад усалгаагаа хөв цөөрмийн болон саарал усаар шийдэхийг зөвлөж байна.

Одоогоор уул уурхайн зарим компани борооны ус нөөцөлж, тарьсан модоо услаж байгаа юм. Харин аймгийн төвийн нийтийн эзэмшлийн газруудад тарьсан модыг гүний усаар усалж байна.

“Тэрбум мод” үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш Дорнод аймгийн хэмжээнд 1.3 сая орчим мод тарьжээ. Мод тарьснаас хойш 3 жилийн дараа үндэс нь хөрсөндөө дасдаг учраас бүрэн ургасан гэж үздэг. Тиймээс аймгийн хэмжээнд 2022 оноос хойш тарьсан модны ургалтыг 75-аас дээш хувьтай гэж үзэж байгаа гэв.

Олон үндэстэн ястны хөшөөний орчимд тарьсан модны ургалт муу байгаа талаар иргэд шүүмжлэх болсон. Энэ талбайд анги хамт олон, төгсөлт, найз нөхдөөрөө нийлж тарьц худалдан авч суулгах зохицуулалтыг Хэрлэн сумын ЗДТГ-аас хийжээ. Тэр хэрээрээ усалгаа, арчлалт дутаж байгаа учраас дээрх орчимд тарьсан мод ургахгүй байна.

Ташрамд, борооны ус модонд 5 см хүртэлх чийг өгдөг. 

Д.Дэлгэрмаа /Монцамэ Дорнод/

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Таны санал сэтгэгдэл