Зам засварын ажлууд эхэллээ
Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Чойбалсан хот доторх авто замыг шинэчилж засварлах ажил хийгдэж эхлэв.
Гүйцэтгэгчээр “Баянцогт Зам”ХХК шалгаран ажлын талбайд хэмжилт хийх хавтан хуулах ажил хийгдэж байна.
Аравдугаар байрны баруун урд уулзвараас 1-р сургуулийн зүүн урд уулзвар хүртэл нийт 7м өргөн 344м урт бетон хучилттай авто зам тавигдах юм.
Мөн авто замын 2 талаар 2м өргөн явган хүний зам төлөвлөгдөн хийгдэж байна.


What’s your Reaction?
+1
+1
+1
+1
+1
+1