Товч
2024 оны 10-р сарын 18

Дорнод аймагт аюулт үзэгдлийн дуудлага 11 хувиар өслөө

2024 оны 06-р сарын 05

2024 он гарсаар Зүүн бүсийн төв – Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвд 97 удаагийн аюулт үзэгдлийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс объектын гал түймэр 48 удаа, хээрийн түймэр 26 удаа, ахуйн шинжтэй 1 дуудлага, усны ослын 1 дуудлага, аврах ажиллагааны 7 дуудлага, эрэн хайх, аврах ажиллагааны 10 дуудлага, зам тээврийн 2 дуудлага тус тус бүртгэгджээ. Нийт дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11,6 хувиар өсчээ.

Зүүн бүсийн төв – Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дэд дарга Б.Цогтбаяр:

Энэ зун зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөв гараад байна. ОБГ аймгийн хэмжээнд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, гамшгаас хамгаалах олон нийтийн сургалт, малчдад масс месежээр түгээх цаг агаарын мэдээ, анхааруулга зөвлөгөө бэлтгн ажиллаж байгаа юм. Түүнчлэн аймгийн төвд цэргийн болон хууль сахиулах, хүүхэд хамгаалах байгууллагуудын хамт эргүүл хяналтын ажлыг голын эрэг дагуу зохион байгуулж байна.

Өчигдөр гэхэд 31 настай нэг хүн голын усанд эндэж амиа алдлаа. ОБГ үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний нээлтийг энэ баасан гарагт Найрамдал цогцолборт зохион байгуулахаар төлөвлөөд байна. Цэцэрлэг, сургууль амарсантай холбоотойгоор эцэг эхчүүд бага насны хүүхдээ хараа хяналтгүйгээр гол руу явуулахгүй байх, иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх талаар анхаарах шаардлагатай байна гэлээ.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *