Матад суманд хээрийн түймэр гарлаа
Аймгийн төвөөс зүүн урагш 220 км, Матад сумын төвөөс зүүн зүгт 70 км, Матад сумын Эрдэнэбадрах багийн Лаг гэдэг газар 6-р сарын 25-ны 15 цагийн үед хээрийн түймэр гарлаа.
Түймэрт Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд болон Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна. Өнөөдрийн 12 цагийн байдлаар түймэр унтраагүй бөгөөд Матад сумаас түймэр унтраахаар 3 ээлжийн баг гарч ажиллаж байна.
Мөн уржигдар буюу 2023 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 17:14-18:05 цагт гурван удаа хээрийн гал түймэр гарчээ.
Түймрийн голомтод тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн мэргэжлийн алба, сайн дурын хэсгийнхэн ажиллаж, зургаадугаар сарын 25-ны өдрийн 04:00 цагт цурманд оруулан, мөн өдрийн 05:55 цагт түймрийг бүрэн унтраасан аж.