Дорнод аймагт Шатрын УАШТ боллоо

2024 оны 05-р сарын 30

Эрэгтэйчүүдээс Г.Амартүвшин, эмэгтэйчүүдээс Т.Мөнхзул нар улсын аваргаар тодорлоо

Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн Дорнод аймгийн Чойбалсан хотод болж өндөрлөлөө. Энэ жилийн тэмцээнийг шатрын анхдагчдын өлгий Дорнод аймгийн Булган сумын 100 жилийн ойн хүрээнд тус сумын ЗДТГ, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, Дорнод аймгийн Нутгийн зөвлөлөөс хамтран зохион байгуулсан байна.

Эрэгтэйчүүдийн 62, эмэгтэйчүүдийн 54 дэх удаагийн тэмцээнд 25 тамирчин өрсөлдсөн бөгөөд 13 өрөг тоглож аваргуудаа тодруулав. Эрэгтэйчүүдийн ангилалд олон улсын мастер Г.Амартүвшин 9.5 оноогоор анх удаа улсын аварга болсон бол ФИДЕ мастер С.Чингүүн, Э.Баасансүрэн нар мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаалаа. Харин өнгөрсөн жилийн аварга, олон улсын мастер М.Амилал, ФИДЕ мастер Х.Итгэлт нар айрагдав.

Тэгвэл эмэгтэйчүүдийн ангилалд их мастер Т.Мөнхзул 9.5 оноогоор улсын аваргад анх удаа түрүүлсэн байна. Тэрбээр тэмцээн дуусахаас нэг тойргийн өмнө түрүүлэх болзлоо хангажээ. Харин их мастер Б.Мөнгөнтуул мөнгө, Д.Номин-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн байна. Түүнчлэн ФИДЕ мастер Э.Хүслэн, кандитат мастер Б.Мөнгөнзул нар шагналт байрт шалгарчээ. 

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *