Нийгмийн цогц үйлчилгээ Баяндун суманд
“Нийгмийн цогц явуулын үйлчилгээ” төсөл арга хэмжээ хуваарийн дагуу Баяндун суманд ажиллаж байна.
Эрүүл мэндийн чиглэлээр БОЭТ-ийн хүүхэд, дотор, шүд, дүрс оношилгоо, чих хамар хоолойн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийж, ЭМГ-ын мэргэжилтэн, Нийгмийн эрүүл мэндийн төвийн дэргэдэх “Сайн дурын дархлаажуулалтын кабинет”-ын эмч нар иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулж байна.
Мөн Хүнс хөдөө аж ахуйн газар, Төв номын сан, Нийгмийн даатгал, Улсын иргэний бүртгэл, ГХХБХГ-ын мэргэжилтнүүд, тус тусын чиглэлээр холбогдох асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байна.















What’s your Reaction?
+1
+1
+1
+1
+1
+1