Dornod.NET

Дорнод аймгийн мэдээллийн сайт

Хэрлэнгийн барьяа уртын дууны уралдаан болно

Дорнод аймгийн Халхгол сумын уугуул Монгол Улсын алдарт уртын дууч Сэсэржаагийн Дамчаа агсны нэрэмжит “Хэрлэнгийн барьяа” уртын дууны улсын уралдааныг Дорнод аймагт 2023 оны 07 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд болно.

Сэцэн хан аймгийн Халхын гол, Хар дэл, Хурх Биндэр аялгууны урын санг сэргээн тодруулах, өвлүүлэн дэлгэрүүлэх, энэ цагийн уртын дуучдын ур чадварыг ахиулах, ахмад үеийн уртын дуучдын уламжлалт дуулах арга барил, хэв намба, дэг сургалтыг судлан сурталчлах замаар дуучдын залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор тус уралдааныг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, Соёл урлагийн газар, Хөгжимт Драмын театр, Дорнод аймгийн уртын дууны салбар холбоо, Хэрлэнгийн барьяа уртын дууны чуулга ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа юм.

What’s your Reaction?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

LEAVE A RESPONSE

Required fields are marked *