Дөрвөн давхраас зүүгдсэн иргэнийг аварч буулгажээ
2023.06.22-ны өдрийн 11 цагийн үед Хэрлэн сумын 9 дүгээр багийн нэгэн орон сууцны дөрвөн давхраас нэг хүн орны даавуугаар зүүгдсэн байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б /35 настай, эрэгтэй/ айлд гаднаасаа цоожлогдсон, дөрвөн давхрын цонхоор буух гэж байжээ. Аврагчид тухайн иргэнийг аюлгүй буулгаж, аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн алба хаагчид хүлээлгэн өгсөн байна.
What’s your Reaction?
+1
+1
+1
+1
+1
+1