Dornod.NET

Дорнод аймгийн мэдээллийн сайт

Дорнод аймгийн ИТХ уул уурхайн 16 компанид хяналт шалгалт хийлээ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2023 оны  16/27 дугаартай тогтоолын дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд Дорнод аймагт газрын тос, бусад ашигт малтмалын хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалтыг зохион байгуулан, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, эрсдэлийг тодорхойлох хяналт шалгалтыг Петрочайна Дачин Тамсаг ХХК-ны 19 болон 21 талбай,  “Меланж” ХХК , “Степ голд” ХХК, “Шинь Шинь” ХХК компани туслах гүйцэтгэх  16 аж ахуйн нэгжид Төрийн хяналт шалгалтын хийж гүйцэтгэлээ. 

Илрүүлсэн зөрчлийг тухайн аж ахуйн нэгж байгууллагад зөрчил арилгуулах хугацаатай үүрэг чиглэл хүргүүлээд байна. 

Дээрх хяналт шалгатын хүрээнд төрийн байгууллага болон Иргэний нийгмийн байгуулагын төлөөлөл, иргэд хөндлөнгийн хяналт хийж ажилласан байна. 

What’s your Reaction?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

LEAVE A RESPONSE

Required fields are marked *