Нийгмийн цогц явуулын үйлчилгээ Сэргэлэн суманд
“Нийгмийн цогц явуулын үйлчилгээ” төсөл арга хэмжээ хуваарийн дагуу Сэргэлэн суманд ажиллаж байна.
Эрүүл мэндийн чиглэлээр БОЭТ-ийн хүүхэд, дотор, шүд, дүрс оношилгоо, чих хамар хоолойн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийж, ЭМГ-ын мэргэжилтэн, Нийгмийн эрүүл мэндийн төвийн дэргэдэх “Сайн дурын дархлаажуулалтын кабинет”-ын эмч нар иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулж байна.
Мөн Хүнс хөдөө аж ахуйн газар, Төв номын сан, Нийгмийн даатгалын мэргэжилтнүүд, тус тусын чиглэлээр холбогдох асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байна.
What’s your Reaction?
+1
+1
+1
+1
+1
+1