Dornod.NET

Дорнод аймгийн мэдээллийн сайт

Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг Дорнодод ажиллаж байна

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригоор ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж байна

Энэ үеэр Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, Хэрлэн сумын 1 дүгээр цэцэрлэг, Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гаалийн газар, Татварын хэлтэс, Хэрлэн сумын 10 дугаар баг, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, төрийн албаны шинэтгэл, төрийн албаны цалин хөлс, нийгмийн баталгаа, төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн танилцуулга, мэдээлэл хийлээ.

Мөн Төрийн албаны тухай хууль тогтоомж, шинэтгэлийн бодлогын хэрэгжилттэй танилцаж арга зүйн зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлэх сургалт боллоо.

Сургалтаар :

– “Төрийн албаны шинэтгэлийн зарим асуудал”,

– “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэглээ”,

– “Төрийн байгууллага дахь интеграци”

– “Төрийн албан хаагч эх оронч байхын учир” сэдвийн хүрээнд лекц орсон юм.

7 хүн нарын зураг байж магад
9 хүн ба бичвэр нарын зураг байж магад
2 хүн, хичээл хийж буй хүмүүс, газрын зураг, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад
What’s your Reaction?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

LEAVE A RESPONSE

Required fields are marked *