Dornod.NET

Дорнод аймгийн мэдээллийн сайт

Аймгийн Засаг дарга Олон улсын дуулаачдын тэмцээний тэргүүн шагналтнаа хүлээн авлаа

ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан Нэрт хөгжмийн зохиолч И.ДУНАЕВСКИЙН нэрэмжит Олон улсын дуулаачдын 12 дахь удаагийн уралдаанд амжилттай оролцож ТЭРГҮҮН байрт шалгарсан Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын гоцлол дуучин МУСТА Л.Түвшинсайханыг Дорнод аймгийн удирдлага хүлээн авч уулзан, цаашдынх нь уран бүтээлд амжилт хүслээ.

Тэрээр өнгөрсөн оны 11 дүгээр сард Бүгд найрамдах Чечень улсын Грозный хотод болсон ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магоаевийн нэрэмжит “Орфей” дуурийн дуулаачдын Олон улсын 5-р уралдаанд амжилттай оролцож Чечень улсын Соёлын сайдын нэрэмжит шагнал- Гранпри хүртсэн бол

Мөн энэ оны 05 дугаар сард ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан Нэрт хөгжмийн зохиолч И.ДУНАЕВСКИЙН нэрэмжит Олон улсын дуулаачдын 12 дахь удаагийн уралдаанд амжилттай оролцож, ТЭРГҮҮН байруудыг эзэлжээ.

Аймгийн Засаг даргаас театрын дуучнаа тус тэмцээнүүдэд оролцоход нь дэмжлэгийг үзүүлсэн юм.

What’s your Reaction?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

LEAVE A RESPONSE

Required fields are marked *