Нутгийн цаг агаар: Энэ 7 хоногт
2023 оны 06 дугаар сарын 19-нөөс 06 дугаар сарын 26-ныг хүртэлх энэ 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна.
Энэ 7 хоногт Дорнод аймгийн нутгаар: 19-нд ихэнх нутгаар, 20-нд Халхголын сав нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхины хүч түр зуур ширүүснэ. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +12…+17 градус, өдөртөө 19-нд Халхголын сав нутгаар +25…+27 градус, бусад нутгаар сэрүүсч +18…+23 градус, 20-ноос +29…+34 градус дулаан байна.
Чойбалсан хот орчмоор: 19-нд бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +11…+16 градус, өдөртөө 19-нд +18…+20 градус, 20-ноос +29…+34 градус дулаан байна.
7 хоногийн дундуур өдөртөө 30 градусыг давж халах учраас наршилтаас хамгаалахыг анхааруулж байна гэж Дорнод аймгийн ЦУОШГ-аас мэдээллээ.