Дорнод аймгаас нэг элсэгч 800 оноо авчээ
2023 оны Элсэлтийн ерөнхий шалгалт 06.15 буюу өнгөрсөн пүрэв гарагт эхэлж, 3 өдөр үргэлжилсэн юм. Улсын хэмжээнд нийтдээ 40 мянга орчим сурагчид өрсөлдсөний 816 нь Дорнод аймгаас оролцжээ.
Шалгалтын нийгэм судлалын хичээлээр энэ жил улсын хэмжээнд нийт 20 сурагч 800 оноог авсаны 1 нь Дорнод аймгийн шалгуулагч байна. Тодруулбал Хэрлэн сумын 8-р сургуулийн төгсөгч Даваагийн Пүрэвсүрэн нийгэм судлал хичээлээр 800 оноо авчээ.
Бусад хичээлээр Дорнод аймгаас 800 оноотой сурагч гараагүй байна.
Математик хичээлээр 493 оролцогчоос 12 нь 700-аас дээш оноо,
Нийгэм судлал хичээлээр 390 оролцогчоос 1 нь 800 оноо, 21 нь 700-аас дээш оноо
Англи хэлээр 373 шалгуулагч оролцогчоос 1 нь 710 оноо,
Физикийн хичээлээр 190 оролцогчоос 10 нь 700-аас дээш оноо,
Монгол хэл хичээлээр 179 оролцогчоос 8 нь 700-аас дээш оноо,
Биологи хичээлээр 150 оролцогчоос 3 нь 700-аас дээш оноо,
Химийн хичээлээр 149 оролцогчоос 4 нь 700-аас дээш оноо,
Түүхийн хичээлээр 12 оролцогчоос 1 нь 720 оноо,
Орос хэл хичээлээр 9 оролцогчоос 2 нь 700-аас дээш оноо тус тус авчээ.
Түүнчлэн Газар зүйн хичээлээр 13 оролцогчоос хамгийн өндөр оноотой нь 665 байна.