Dornod.NET

Дорнод аймгийн мэдээллийн сайт

Цагаан зээрийг хууль бусаар агнах, хил дамнан худалдахаас урьдчилан сэргийлэх уулзалт болов





Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль бус агнуурын зэрлэг ан амьтныг хамгаалах, тэдгээрийн эд эрхтэн хил дамнан худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Цагаан зээрийн хууль бус агнуурыг бууруулах боломж” сэдэвт бүсчилсэн уулзалтыг Дорнод аймагт зохион байгуулж байна.</p> 
Уулзалтад Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Дорнод аймгийн цагдаагийн газар, Дорнод аймгийн прокурорын газар, Дорнод аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын холбогдох төлөөллүүд оролцож байна.</p> 
Уулзалтаар цагаан зээрийг хууль бусаар агнах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа, хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар холбогдох байгууллагаас мэдээлэл хүргэж санал солилцлоо.</p></div>
                       
What’s your Reaction?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *