Матадад тарвага нутагшууллаа
Ирэх жил Матад сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэхүү түүхт ойгоо угтаж, Матад сумын ЗДТГ, Жаргалант багийн ажлын алба, Тосон хулстайн байгалийн нөөц газар, Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт биологийн олон янз байдлыг хамгаалах төслийнхөн хамтарч, тарвага нутагшуулсан байна.
Жаргалант багийн нутагт 27 эм, 23 эр, нийт 50 толгой тарваганд сансрын GPS суулгаж нутагшуулсан байна. Жаргалант багийн нутгаар аймаг сум хоорондын зам дайран өнгөрдөг. Иймээс замд яваа жолооч, зорчигчдыг замын хажуугаар нүхнээс нүхний хооронд гүйж яваа тарвагыг хайрлан хамгаалахыг уриаллаа.
Тал сайхан нутагтаа тарвага өсгөн үржүүлж, иргэн бүр ховордсон ан амьтнаа хамгаалдаг байгаль хамгаалагч байхыг уриалж байна.