5-р багийн хур хогийн цэгүүдийг цэвэрлэж байна
5-р баг, дивизийн орчимд олон жилийн турш хуримтлагдсан 9 хогийн цэгийг цэвэрлэж байна.
Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг хуучнаар Дивизийн орчимд удаан хугацааны туршид иргэд зөвшөөрөлгүй хог асгасаар 9 байрлалд хур хогийн цэг үүсчээ. Энэ оны 4 сараас эхлэн Чойбалсан хотод хог тээвэрлэх ажлыг Аймгийн ЗД-ын дэргэдэх Чойбалсан хөгжил ОНӨААТҮГ хариуцахаа больж, Хэрлэн сумын ЗДТГ-т шилжүүлээд байгаа.
Ингэснээр аймгийн төвийн иргэд, байгууллагын хог тээврийг Хэрлэн сумын харьяан дахь Найрамдал цэцэрлэгт хүрээлэн ОНӨААТҮГ хариуцан ажиллаж эхлээд байна.
Сумын засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагчйн шийдвэрээр дээрх 5 р багт үүссэн хур хогийг татан цэвэрлэх ажил 6-р сарын 14-нөөс эхэллээ.
Энэ ажилд хог тээврийн 2 автомашин, 1 ковш, 2 ачигч, 1 диспетчерийн баг бүрэлдэхүүнтэй ажиллаж үүсээд буй хур хогийг арилган, ачиж тээвэрлэж байна. Нийт иргэд та бүхэн зөвшөөрөлгүй цэгт болон зам дагуу, хог хаягдал дур мэдэн хаяхгүй байхыг зөвлөж байна.