Иргэдийн амьтан тэжээх сонирхол нэмэгджээ
Иргэд гэртээ амьтан тэжээх сонирхол сүүлийн жилүүдэд нэмэгджээ. Хүмүүс муур, нохой тэжээхээс гадна туулай, яст мэлхий, усан гахай, зараа гээд олон төрлийн амьтад тэжээж байна. Чойбалсан хотод үйл ажиллагаа явуулдаг амьтны эмнэлэгт гэрийн тэжээвэр амьтдаа арчилж тордуулах, зөвлөгөө мэдээлэл авах, эмчлүүлэхээр хандах нь сайжирсан гэж мэргэжлийн эмч ярив.
Хүмүүс сэтгэлийн хөөрлөөр амьтан тэжээж эхэлдэг ч хэрхэн арчилж тордохоо мэддэггүйгээс өвчлөх, үхэх нь цөөнгүй. Нэн ялангуяа муур эрдэс бодисын дутагдалд орох буюу рахит, нохой гударга, паравирусээр голчлон өвчилдөг аж.
Улсын хэмжээнд жижиг амьтны эмнэлэг 10 гаруй бий. Үүний нэг нь Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг. Тус эмнэлэг долоон жилийн өмнөөс үйл ажиллагаагаа эхлүүлж, тогтвортой ажилласан ч орон сууцанд байрлахыг хориглосноор өөр тийш нүүсэн байна. Цаашид аймаг орон нутаг стандартад нийцсэн амьтны эмнэлэгтэй болох шаардлагатай гэв.