Чойбалсан-УБ чиглэлд лхагва гараг бүр онгоц ниснэ
Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд МИАТ компани орон нутгийн 8 чиглэлд зургаадугаар сарын 30-наас долоо хоногт 1-3 удаа 2-2.5 дахин хямд үнээр нислэг үйлдэнэ.
Тодруулбал, тус компани Дорнод аймаг Чойбалсан чиглэлд 7 хоног бүрийн Лхагва гарагт нислэгтэй. Тийзийн үнэ нэг талдаа 268,500 – 308,500, хоёр талдаа 537,000 – 617,000 төгрөг аж.
Тийзийг “Эйр Транс” ХХК, “Аэрмаркет” ХХК, “Эйрлинк Монголиа” ХХК, “Мон Аэр Тур” ХХК, “Эйр тикет” ХХК, “Эйр эксперт” ХХК, ”Эйр Экспресс Трэйвэл” ХХК, “Тапатрип Эжэнси” ХХК, “АЙ ТРИП ЭЙР” ХХК, “Лэтс Трэвел” ХХК-ийн агентаар борлуулж байна.
Орон нутгийн нислэг сэргэснээр хөдөөгийн сэргэлтэд хөшүүрэг болж, жуулчид, хүүхэд, хөгшид болон газраар зорчих боломжгүй иргэдэд агаарын тээврээр шуурхай зорчих боломж бүрдэж байгаагаас гадна Ховд, Мөрөн, Даланзадгад, Чойбалсан нисэх буудлыг олон улсын болгох ажилд ахиц гарах аж.