Dornod.NET

Дорнод аймгийн мэдээллийн сайт

Урьдчилсан таамаг: Буйр нуурт олноор үхсэн загаснууд хар галууны нүүдэлд дайруулсан байх магадлалтай гэв

Буйр нуурын эрэг дагуу загас ихээр үхсэн тухай иргэдийн мэдээллийн дагуу БОАЖГ, УЦУОШТ, Буйр Мэнэнгийн сав газрын захиргааны мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын баг томилогдож, шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна. Энэ талаар Дорнод аймгийн БОАЖГ-ын даргаас тодруулахад,

Нуурын эрэг дагуу үхсэн загасны 90 хувийг хэлтэг загас эзэлж байна. Шинжлэх ухааны академийн харьяа биологийн хүрээлэнтэй хамтран судалгаа хийж байгаа. Эцсийн байдлаар шалтгааныг тогтоож амжаагүй байгаа юм.

Урьдчилсан байдлаар Нутгийн хүмүүсийн яриаг шинжлэх ухаантай холбож дүгнэвэл гурван шалтгааныг нэрлэж болохоор байна. Үүнд,

Хар галууны нүүдэл дайрсан байж болзошгүй.  
Тухайн шөнө салхины хэмжээ их байсан нь нөлөөлсөн байж болно. 
Хэлтэг загас өөрөө нуурын эрэг бараадаж биеийнхээ тал хэсгийг уснаас гаргаж түрсээ шахдаг амьтан билээ. Энэ үеэрээ салхинд аль эсвэл галууны нүүдэлд дайруулсан байж болох талаар БОАЖГ, судалгааны багийнхан ярьж байна. 

Учир нь Хорогдсон амьтдын дийлэнхийг нь хэлтэг загас эзэлж буй. Хэрэв өөр бусад байдлаар хордсон бол усан дахь амьтад бүгдээрээ нэрвэгдэх байсан гэж судалгааны багийнхан ярьж байна. Жил бүр хаврын энэ үеэр түрсээ шахаж буй хэлтэг загаснууд үхэх тохиолдол гардаг. Энэ удаад тухайн жилүүдээс олон тооны загас үрэгдсэний улмаас шалтгааныг нь тодруулахаар ажиллаж байна.

Хар галууны талаарх судалгааг хийж байсан багийнхан, “Хар галуу байгалийн салхийг тооцоолж довтолдог. Довтолно гэдэг нь идэш хоолоо бүсэлж байгаад эрэг рүү шахаж байгаа хэлбэр. Энэ үед ихэнх загас эрэг рүү гарч улмаар үхсэн байж болзошгүй” гэсэн таамаглал дэвшүүлээд байна гэсэн мэдээллийг өглөө.

Шинжилгээний хариу удахгүй гарах юм.

What’s your Reaction?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

LEAVE A RESPONSE

Required fields are marked *