Озэки Б.Лхагвасүрэнг угтан авлаа
Өнөөдөр /2023.06.07/ Япон улсын мэргэжлийн сумо бөхийн “ОЗЭКИ” Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат Б.Лхагвасүрэн нутагтаа ирлээ. Түүнийг аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл болон Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нар, гэр бүлийнхэн угтан авав.
Энэ үеэр Япон улсын мэргэжлийн сумо бөхийн “ОЗЭКИ “ Б.Лхавгасүрэнг аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан юм.
Б.Лхавгасүрэн Киришима Тэцүо “ОЗЕКИ” цолны мялаалга наадмаа энэ сарын 09-нд Сэргэлэн суманд хийнэ


What’s your Reaction?
+1
1
+1
+1
1
+1
+1
+1