Түймрийн үед газрын тос тээвэрлэж байсан машинууд мөргөлджээ
Өчигдөр Дорнод аймгийн Халхгол суманд гарсан түймрийн үеэр Газрын тос тээвэрлэж явсан дөрвөн машин мөргөлдөж, нэг хүн газар дээрээ амиа алдаж, нэг хүний биеийн байдал хүнд БОЭТ-д хүргэгдэн эмчлүүлж байна.
Түймрийн утаа бүрхсэн, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед тээвэр хийж байснаас ийн мөргөлджээ. Тодруулбал, Газрын тосны 21 дүгээр талбайн “Semmes”, “Most” гэсэн хоёр тээврийн компанийн жолооч нар Газрын тосны 19 дүгээр талбайгаас ачаагаа ачиж хөдлөөд холдоогүй байхдаа осолдсон гэж эх сурвалж мэдээлэв
What’s your Reaction?
+1
+1
+1
+1
+1
+1