Хөргөгч авахдаа тэмдэглэгээг нь шалгах хэрэгтэй

2030 он гэхэд гидро хлорфторт нүүрстөрөгчийн төрлийн бодисыг дэлхий нийтээр хэрэглээнээс гаргах зорилго тавиад буй. Тэгвэл дэлхийн дулааралд нөлөөлж буй томоохон хүчин зүйлийн нэг нь гэр ахуйн зориулалтаар ашигладаг хөргөгч, хөлдөөгч, агааржуулагч төхөөрөмжүүдэд агуулагддаг хөргөх бодис буюу хий юм.

Тиймээс хөргөлтийн тоног төхөөрөмжөө зөв сонгосноор дэлхийн дулаарлыг бууруулах боломжтой аж. Хөргөлтийн тоног төхөөрөмжөө хэрхэн зөв сонгох талаар БОАЖЯ-ны Озоны үндэсний албаны хөтөлбөрийн зохицуулагч Д.Дуламсүрэнгээс тодрууллаа.

-Уур амьсгалд ээлтэй технологийг хэрхэн сонгох вэ?
-Озон задалдаггүй, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар нь бага эсвэл огт нөлөөлөхгүй хөргөх бодисуудыг озон, уур амьсгалд хоёуланд нь ээлтэй технологи гэж нэрлээд байгаа юм. Хөргөгч, хөлдөөгчид R600a, агааржуулагчид R-32, R-290 гэсэн тэмдэглэгээ байдаг. Ийм төрлийн бодис агуулсан тоног төхөөрөмжийг иргэн, аж ахуйн нэгжүүд сонгох нь зүйтэй.

-Хөргөлтийн тоног төхөөрөмж авахдаа юуг анхаарах ёстой вэ?
-Хамгийн наад зах нь гэр ахуйдаа ашиглаж байгаа тоног төхөөрөмжөө шалгаж авч байх ёстой. Хөргөгч, хөлдөөгчид R-12, R-134, агааржуулагчид R-410A, R-22 гэсэн тэмдэглэгээ байвал озон-уур амьсгалд аюултай гэж үздэг. Тиймээс таны сонголт байгаль орчинд шууд нөлөөлнө гэдгийг ойлгох хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу Required fields are marked *

Шинэ мэдээ