Нутгийн цаг агаар: 5 хоногийн урьдчилсан мэдээ

Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлж байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 7, 8-нд Халхголын сав нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна.

2025 оны 02 дугаар сарын 05-ны 20 цагаас 02 дугаар сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ. 

Хур тунадас: Солигдмол үүлтэй. Маргааш өдөр зарим нутгаар цас орно.

Салхи: Баруун хойноос секундэд 5-10 метр, зарим нутгаар секундэд 11-13 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Халхголын сав нутгаар шөнөдөө -29…-34 градус, бусад нутгаар шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -15…-20 градус хүйтэн байна.

Чойбалсан хот орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -25…-27 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

   2025 оны 02 дугаар сарын 07-ноос 02 дугаар сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Дорнод аймгийн нутгаар: 7, 8-нд Халхголын сав нутгаар цас орно. Салхи их төлөв баруунаас секундэд 5-10 метр, зарим нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар -25…-30 градус,өдөртөө бүх нутгаар -13….-18 градус хүйтэн байна.

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу Required fields are marked *

Шинэ мэдээ