Дорнод аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тоо буурахгүй байна. Ялангуяа шөнийн цагаар иргэд гар дээрээс архи, дарс хууль бусаар дамлан худалдаалж байгаа нь гэмт хэргийн гаралт нэмэгдэхэд нөлөөлдөг. Түүнчлэн гарал үүсэл нь тодорхойгүй архи, дарс эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх эрсдэлтэй. Иймд аймгийн Цагдаагийн газраас хууль бусаар архи борлуулж байгаа үйлдэлд хяналт, шалгалтыг нэгдсэн бүрэлдэхүүнээр зохион байгуулж байна.
Сэтгэгдэл бичих