Грэммийн тайзан дээр Лос-Анжелесийн гал сөнөөгчдөд халуун алга ташилтаар хүндэтгэл үзүүллээ
Лос-Анжелесийн Галын Хэлтсийн хэд хэдэн гишүүн Грэммийн шагнал гардуулах ёслолын үеэр оны шилдэг цомгийн шагналыг гардуулахад туслахаар тайзан дээр гарч иржээ. Шагнал гардуулахын өмнө, тэднийг тайзан дээр зогсож байх зуур үзэгчид тэдний баатарлагаар түймэртэй тэмцсэн хичээл зүтгэлийг хүндэтгэн халуун алга ташжээ. “Өмнө нь тохиож байгаагүй аймшигт түймрийн дунд тэдний өөрийгөө ч үл хайхарсан баатарлаг үйлдэл, тууштай байдал үнэхээр биширмээр байсан. Бид хайртай хүмүүсээ, найз нөхдөө, хөршүүдээ алдсан гэр бүлүүд болон орон гэр, бизнесээ алдсан, нүүлгэн шилжүүлэгдсэн бүх хүнд гүн эмгэнэл, залбирлаа илэрхийлье” гэж Галын дарга Энтони Марроне хэлжээ. Үүний дараа Марроне болон түүний хамтрагчид оны шилдэг цомгийн эзнээр Бейонсегийн “Cowboy Carter” цомгийг зарлаж, хүндэт шагналыг гардуулсан байна.
Грэммийн шагнал гардуулах ёслолд Уилл Смит томоохон үүрэг гүйцэтгэлээ
Уилл Смит Грэммийн тайзнаа эргэн ирж, хөгжмийн домогт продюсер Куинси Жонс-д зориулсан хүндэтгэлийн хэсэгт оролцов. Тэрбээр 2022 оны Оскарын ёслол дээр Крис Рокыг алгадсан явдлаас хойш томоохон шагнал гардуулах ёслолд уригдаагүйгээс гадна Оскарын наадамд 10 жилийн хугацаанд оролцох эрхийг хассан билээ. Гэвч энэ удаа Грэммийн шагнал гардуулах ёслол түүнийг томоохон байр суурьтайгаар хүлээн авч, Куинси Жонс-д хүндэтгэл үзүүлэх хэсгийг нээх эрхэм үүргийг түүнд өгчээ. Смит тайзан дээр урт бөгөөд сэтгэл хөдөлгөм үг хэлж, хүндэтгэлийн тоглолтуудын үеэр хэд хэдэн удаа тайзан дээр гарч ирсэн байна. Тэрбээр Жонс-ыг өөрийн настан багш, амьдралыг минь өөрчилсөн хүн байсан хэмээж, түүнийг “Бел-Эйрийн шинэ хунтайж” цувралд тоглоход гол үүрэг гүйцэтгэж, тус дэм болж байсан тухайгаа дурсан ярив. “91 жилийн хугацаанд Q (Куинси Жонс) тоолшгүй олон хүний амьдралд хүрч, эергээр нөлөөлсөн. Тэр хүмүүсийн нэг бол би юм” гэжээ. Смитийн энэ үгс Куинси Жонс-ын хөгжмийн ертөнцөд хийсэн гавьяа, ач холбогдлыг дахин сануулсан онцлох мөч байлаа.
2025 оны Грэмми шагнал гардуулах ёслолын шилдэг цомгийн эзэн Бейонсе болов
Дуучин Бейонсе Грэммийн шагнал гардуулах ёслолоос “Оны шилдэг цомог” төрөлд анх удаа ялалт байгуулж, урьд өмнө хүртэж чадаагүй байсан нэр хүндтэй шагналын эзэн боллоо. Тэрбээр энэ шагналыг хөгжмийн төрөл жанрыг хослуулсан “Ковбой картер” цомгоороо хүртсэн юм. “Би маш их баярлаж, сэтгэл өндөр байна. Та бүхэндээ маш их баярлалаа” хэмээн Бейонсе шагналаа хүлээн авах үеэрээ хэлжээ. Тэр өөрийн дууны студи болох Дуу Бичлэгийн Академид талархал илэрхийлж, цомог дээр хамтран ажилласан бүх хүмүүсээ онцлон дурдлаа. Түүний охин Блү Аяви тайзнаа хамт гарчээ.
Нэмэлт мэдээлэл: Дуу Бичлэгийн Академи өмнө нь энэ ангилалд Бейонсег онцлон авч үздэггүй байжээ. Тэрбээр “Renaissance” (2023), “Lemonade” (2017), “Beyoncé” (2015), “I Am… Sasha Fierce” (2010) цомгуудаараа дөрвөн ч удаа нэр дэвшиж амжилт олоогүй байсан юм. Гэсэн ч Бейонсе сэтгэл дундуур байна гэж хэзээ ч зарлаж, гомдоллож байгаагүй. Тэр ч байтугай, “Cowboy Carter” цомгийн “Sweet Honey Buckin” дууны хэсэгт энэ тухайгаа дурдан, өөрийгөө ялагдлыг “тэвчээртэй хүлээж авдаг” хэмээн дуулахаа ч мартсангүй.
Кендрик Ламар “Not Like Us” дуугаараа “оны шилдэг дуу бичлэг” шагналыг хүртлээ
Кендрик Ламар “Оны шилдэг дуу бичлэг” шагналаа авахдаа Лос-Анжелес хотод зориулан, өссөн орчин нь түүнд хэрхэн нөлөөлж, хүн болон уран бүтээлчийн хувьд төлөвшихөд нь тусалсан талаар ярив. Тэрбээр уг шагналыг 2024 оны хамгийн их шуугиан тарьсан реп тулааны оргил болсон “Not Like Us” дуугаараа хүртсэн юм. Оны шилдэг бичлэгийн шагнал нь зөвхөн дуучин бус, продюсер, хөгжмийн инженер зэрэг тухайн дууг бүтээхэд оролцсон багийн нийт гишүүдийг үнэлдэг гэж Грэммийн шагнал гардуулах хороо онцолжээ. “Энэ бол намайг бага наснаас минь өсгөн бойжуулсан орчин. Би ахлах сургуулиасаа хойш энэ газраар хэрэн тэнэж, энд тэндхийн соёлыг шингээж явсан. Тиймээс хэчнээн их хайртай, хэр их талархаж буйгаа үгээр илэрхийлэхэд хэцүү.” Мөн тэрбээр ойрын хугацаанд түймэрт өртсөн бүс нутгийн иргэдэд хандан “Энэ хотыг бид дахин сэргээж чадна, бид бүхэн үүний гэрч байх болно” гэжээ. Энэ жилийн Грэммийн шагнал гардуулах ёслолын үеэр түймэрт өртсөн хүмүүст туслах хандивын аян өрнүүлж буй.
Кендрик Ламар “Not Like Us” дуугаараа “оны шилдэг дуу” шагналыг хүртлээ
Кендрик Ламар 2025 оны Грэммийн шагнал гардуулах ёслолын төгсгөлд хоёр дахь том шагналаа авлаа. Тэрбээр “Not Like Us” дуугаараа оны шилдэг дуу бичлэгийн шагнал авсныхаа араас дахин нэг том шагналыг урын сандаа нэмлээ. Энэхүү дуу нь түүний реппер Дрэйктэй хийсэн реп тулааны сүүлчийн цохилт байжээ. Шагналаа хүлээн авах үеэрээ Ламар Баруун Эргийн (West Coast) уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлэн дараах үгийг хэллээ. “Эцсийн эцэст реп хөгжмөөс илүү гайхалтай зүйл гэж үгүй. Бид бол соёл. Энэ үргэлж оршин тогтносоор байх болно” гэжээ. Домогт дуучин Диана Росс түүнд шагналыг гардуулсан бөгөөд Ламар түүнд хүндэтгэл үзүүлэн тайзан дээр мэхийн ёслов. “Би үнэхээр алмайрлаа” гэж Ламар сэтгэл хөдлөлтэйгөөр хэлжээ. Тэрбээр үгээ өндөрлөхдөө залуу репперүүдэд хандан: “Би зүгээр л та бүхэн энэ урлагийг хүндэтгээсэй гэж хүсэж байна” гэжээ. Кендрик Ламар нь шилдэг репперүүдийн нэг гэж тооцогддог бөгөөд одоо нийт 17 Грэммийн шагналтай боллоо. Түүний “GNX” цомог 2024 онд шилдэг 200 цомгийн жагсаалтын №1 байранд, тус цомгийн таван гоцлол дуу нь хамгийн их сонссон 100 дууны эхний таван байрыг эзэлж байв.
Грэммийн шилдэг Латин поп цомогт Шакира тодорлоо
Дэлхийн хөгжмийн од Шакира өөрийн нэр хүндтэй карьертаа дахиад нэг шагнал нэмлээ. Тэрбээр “Las Mujeres Ya No Lloran” цомгоор Шилдэг Латин поп цомог шагналыг хүртсэн байна. “Үнэхээр гайхалтай. Маш их баярлалаа” хэмээн тэр шагналыг хүлээн авах үедээ хэлжээ. Шакира энэ шагналыг “Энэ улс дахь бүх цагаач ах дүү нартаа зориулж байна” гэж онцлон дурдаад “Та бүхэн хайрлагдах үнэ цэнтэй. Би үргэлж та нарын төлөө тэмцэх болно. Гэр бүлээ тэжээхийн тулд маш их хичээж ажилладаг эмэгтэйчүүд бол “жинхэнэ баатрууд” юм шүү. Энэ шагнал зөвхөн минийх биш юм” гэж хэлжээ.
Сабрина Карпентерийн “Short n’ Sweet” цомог “Шилдэг поп цомог”-оор шалгарлаа
Попын шинэ од Сабрина Карпентер Грэммийн “шилдэг поп цомог” шагналыг хүртэж, өөрийн карьертаа томоохон ахицыг гаргаад байна. Карпентер нь энэ жил Грэммид анх удаа оролцож байгаа бөгөөд гол шагналуудын номинацид нэр дэвшиж, Шилдэг поп соло үзүүлбэр шагналыг өмнө нь хүртсэн билээ. Түүний “Short n’ Sweet” цомог өнгөрсөн жил нэлээдгүй нэрд гарч, олон хүний чихэнд хүрсэн билээ. Тэрбээр өөрийн фенүүд, баг, гэр бүлдээ талархал илэрхийлж “Энэ миний хувьд маш онцгой зүйл юм, ‘Short n’ Sweet’ миний амьдралыг бүхлээр нь өөрчилсөн” гэжээ. Өмнө нь, тэрбээр “Espresso” хэмээх хит дуугаа дуулахад, 2024 онд Spotify-ийн хамгийн их сонссон хийгдсэн дууны жагсаалтыг тэргүүлж байсан бөгөөд дэлхий даяар 1.6 тэрбум хүнд хүрч байжээ. 2024 онд Карпентер Тейлор Свифтийн “Eras” томоохон аялан тоглолтод дагалдан уран бүтээлч байсан бол одоо өөрөө гялалзаж байна.
Леди Гага, Брүно Марс хамтран Грэммийн Шилдэг поп дуэт буюу хамтлагийн үзүүлбэр шагнал хүртлээ
Леди Гага болон Брүно Марс нар “Die With a Smile” хэмээх хит дуугаараа Шилдэг поп дуэт буюу хамтлагийн үзүүлбэр шагналыг хүртлээ. Гага шагналыг хүлээн авах үеэрээ ЛГБТQ+ хамт олны эрхийн төлөө дуугарсан байна. Тэд хамтран ажилласан дуундаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд талархал илэрхийлжээ. “Леди Гагатай дуу хийнэ гэдэг бол миний хувд нэр төрийн хэрэг” гэж Брүно хэлэв. Үүний дараа Гага ч мөн талархлаа илэрхийлэн Брүног энэ зууны шилдэг уран бүтээлчдийн нэг яах аргагүй мөн хэмээн нэрлэжээ.
Крис Мартин “In Memoriam” хэсэгт дуулав, Лиам Пэйнийг хүндэтгэн…
Крис Мартин, Coldplay хамтлагийн гол дуучин, Грэммид “In Memoriam” хэсэгт саяхан хорвоогоос халиад буй хөгжмийн ертөнцийн алдартнуудын дурсгалд зориулан дууллаа. Тэрбээр шинэ сингл “All My Love” дуугаараа One Direction-ийн Лиам Пэйн болон Тоби Кийт зэрэг алдартнуудыг хүндэтгэн дуулжээ. Энэ жил хөгжмийн ертөнцөд олон нэрт хүмүүс, тэр дундаа дэлхийн алдарт дуучид болох Сэм Мүүр, DJ/Продюсер Кларк Кент, Recording Academy-ийн гүйцэтгэх туслах Лани Симмонс нарт хүндэтгэл үзүүлсэн байна. Лиам Пэйн өнгөрсөн жил Аргентины зочид буудлын цонхноос унаж нас барсан билээ.
Сэтгэгдэл бичих