Хэрлэн сумын багуудын Иргэдийн нийтийн хурал 2-р сарын 15-ны 11 цагт нэгэн зэрэг хуралдаж, багийн шинэ засаг дарга, ИНХ-ын хуралдаан даргалагч нарыг тодруулна.

Тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн болон хорооны хэсэг тус бүрийн төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд гурван өрх тутмаас, 400-аас дээш өрхтэй багт таван өрх тутмаас, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд хорооны хэсэг тус бүрийн 20 өрх тутмаас, аймгийн төв, 20 мянгаас дээш хүн ам бүхий хот, суурин газрын иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд 50 өрх тутмаас тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно. Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө тухайн баг, хорооны оршин суугчдад мэдээлэх бөгөөд хуралдах байршил, цагийг тусгасан байна.

хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг хариуцах;

багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх;

сургуулийн өмнөх насны хүүхдийг бүртгэж тухайн жилд сургуульд оруулах, сургууль завсардсан хүүхдийг сургалтад хамруулах арга хэмжээ авах;

асрамж, халамж шаардлагатай иргэнийг асрамж, халамжийн үйлчилгээнд хамруулах саналыг хууль тогтоомжийн дагуу сумын Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх;

нутаг дэвсгэрийн хүн амын амьжиргааны түвшинг судалж, хууль тогтоомжид заасны дагуу нийгмийн халамж, үйлчилгээг зохион байгуулах;

гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон үед айл өрх, хүн, малыг нүүлгэн шилжүүлэх, тэдгээрийг зохих үйлчилгээгээр хангах, хуульд заасан тохиолдолд хүн хүч, тээвэр, холбооны хэрэгсэл, эд хөрөнгийг дайчлах ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах;

хүн ам, өрхийн болон иргэний түр оршин суух бүртгэлийг зохих журмын дагуу бүртгэх;

гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах, энэ ажилд иргэдийг татан оролцуулах, санал, санаачилгыг нь дэмжих;

байгалийн баялгийг ашиглах, хууль тогтоомжийн биелэлтэд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хяналт тавих;

гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах;

иргэнийг шагнаж урамшуулах, иргэнд дэмжлэг, тусламж үзүүлэх тухай саналыг сумын Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх;

сумын Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах;

бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй хадлангийн болон тариалангийн талбай, бэлчээр, уст цэгийн хамгаалалт, ашиглалтын ажлыг зохион байгуулах.
Сэтгэгдэл бичих