- Доналд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд дундаа завсарлагатайгаар хоёр бүрэн эрхийн хугацаанд ажилласан болон ерөнхийлөгч нарын жагсаалтад хоёр дугаар авсан Цагаан ордны хоёр дахь тэргүүн болох юм байна.
- 1885-1889 болон 1893-1897 онуудад Америкийн 22 болон 24 дэх ерөнхийлөгч Гровер улс орноо удирдаж байжээ. Трамп мөн Цагаан ордонд ирэхийн өмнө төрийн ямар нэгэн албан тушаал хашиж байгаагүй цорын ганц хүн юм.
- Тэрээр бас эрүүгийн гэмт хэрэгт буруутгагдан шүүхээс ял авсан үедээ албан тушаалдаа орж байгаа анхны ерөнхийлөгч болох аж. Санхүүгийн бичиг баримтуудыг хуурамчаар үйлдсэн хэрэгт гэм буруутай хэмээн шүүх тогтоосон хэдий ерөнхийлөгчийн засаглалыг хүндэтгэн шийтгэлээс чөлөөлөх тогтоол гаргасан байна. Шүүхээс ял авсан хүн АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвших, ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллахыг тус улсын Үндсэн хуулиар хориглоогүй ажээ.
- АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон цорын ганц нэр дэвшигчийн 1789 онд сонгогдож, 1792 онд дахин сонгогдож, сонгогчдын зөвлөлийн бүх гишүүдийн саналыг авч байсан цорын ганц ерөнхийлөгч болсон байна.
- Франклин Делано Рузвельт (1933 -1945) АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд хамгийн удаан хугацаанд буюу 4422 өдөр ажилласан бол 1841 онд тангараг өргөснөөсөө хойш 31 хоногийн дараа нас барсан Уильям Харрисон хамгийн богино хугацаанд төрийн тэргүүн байжээ.
- Теодор Рузвельт (1901-1909) 42 нас 10 сартайдаа ерөнхийлөгчийн албан тушаалд орж байснаараа хамгийн залуу ерөнхийлөгч болсон байна. Дэд ерөнхийлөгч байсан тэрээр Уильям Мак-Кинлийн амь насыг хөнөөсний дараа ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авсан ажээ. Харин 43 насандаа ерөнхийлөгч болсон Жон Кеннеди (1961-1963) сонгогдсон хамгийн залуу төрийн тэргүүн байжээ. АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх үедээ 78 нас 2 сартай байсан Жо Байден хамгийн өндөр настай төрийн тэргүүн юм. 2024 оны аравдугаар 100 нас хүрсэн Жимми Картер (1977-1981) хамгийн өндөр насалсан ерөнхийлөгч болсон юм.
- Тангараг өргөх ёслол дээр хамгийн урт үг хэлсэн ерөнхийлөгчөөр Уильям Харрисон тодорсон ба тэрээр хоёр цаг үргэлжилсэн 8455 үгтэй илтгэл тавьсан байна. Хамгийн богино үг хэлсэн ерөнхийлөгчөөр Жорж Вашингтон 1792 онд дахин сонгогдохдоо хэлсэн байна. Түүний хэлсэн үг 135 үгээс бүрдэж байжээ.
- АНУ-ын түүхэнд нам бус хоёрхон ерөнхийлөгч байсан нь Жорж Вашингтон (1789-1797) и Жон Тайлер (1841-1845) нар юм. Жорж Вашингтоныг ерөнхийлөгчөөр сонгогдох үед Америкт улс төрийн намууд байгаагүй бөгөөд түүний засаглалын үед анхны намууд үүссэн байна. Дэд ерөнхийлөгч байсан Жон Тайлер ерөнхийлөгч Уильям Харрисон нас барсны дараа төрийн тэргүүн болоод намаасаа татгалзаж, нам бус бодлого явуулжээ.
- 1850-д оноос бүх ерөнхийлөгч нар нь АНУ-ын хоёр гол нам болох Бүгд найрамдах нам болон Ардчилсан намд харьяалагдах болсон байна.
- Өрсөлдөгчөөсөө цөөн тооны сонгогчдын санал авч байсан хэдий ч сонгогчдын зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар ерөнхийлөгчөөр сонгогдсон дөрвөн хүн байдаг аж. Ийм байдлаар 1876 онд Ратерфорд Хейс, 1888 онд Бенжамин Харрисон, 2000 онд бага Жорж Буш, 2016 онд Доналд Турам нар сонгогдож байжээ.
- Итгэл үл хүлээлгэх ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбоотойгоор сайн дураараа огцорч байсан ерөнхийлөгчөөр Ричард Никсон (1969-1974) тодорсон байна.
- Барак Обама (2009-2017) АНУ-ын түүхэнд ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны хар арьст хүн байв.
- Эмэгтэй хүн АНУ-ын ерөнхийлөгчөөр ганц ч удаа сонгогдож байгаагүй ажээ. Дэд ерөнхийлөгчийн албан тушаал хашсан анхны эмэгтэй нь Ардчилсан намын Камала Харрис болсон юм.
АНУ-ын Ерөнхийлөгч нарын сонирхолтой баримтууд

Шинэ мэдээ
-
Энэ жил сумдад 5G сүлжээг нэвтрүүлнэ
-
Шинийн 1, 2-нд хилийн боомтууд хаана
-
Өвлийн фестивальд Дорнодоос 20 гаруй хүн оролцож байна
-
Хэрлэн тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэрээ дэвшүүлнэ үү
-
Төрийн байгууллагууд даваа гарагаас хэвийн ажиллана
-
Санхүүгийн тайлангийн аудитыг нээлээ
-
2025 онд спортын 69 арга хэмжээ зохиогдоно
-
Дорнод аймаг Унгар улстай хамтран ажиллах эхний алхам
-
Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байна
-
Удирдах ажилтны шуурхай хуралдаанаас
-
Баянтүмэн суманд сар шинийн баярыг угтаж олон арга хэмжээ зохиогдоно
-
“Петрочайна дачин Тамсаг” ХХК-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлнэ
-
Бадминтоны Өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн болж байна
-
Дорнод аймгийн иргэдтэй хийсэн уулзалтууд өндөрлөлөө
-
Аймгийн сар шинийн барилдааныг уламжлал ёсоор Халхгол сумаас зохион байгуулна
-
Д.Цогзолдорж начны нэрэмжит барилдаан боллоо
-
Хэрлэн сумын 3, 10-р багийн засаг дарга нар сонгогдлоо
-
Цахилгааны үнэ тарифийн талаарх тодруулга
-
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч ажиллах явуулын цогц үйлчилгээ Баянтүмэн суманд
-
Өнөөдөр 11:00 цагаас Хэрлэн сумын 3, 10-р багийн ИНХ хуралдана
-
Адуунчулуун ХК-ийн ажилчдын цалин 2 сар, нийгмийн даатгал 12 сар тасарчээ
-
Аймгийн Онцгой комиссын ээлжит хурал болов
-
Ульханы зам ашиглалтад орсноор бизнес эрхлэх, аялал жуулчлал хөгжих таатай боломж бүрдэнэ
-
Нутгийн цаг агаар: Ойрын 5 хоногт
-
“Дорнод НАА”, “Чойбалсан хөгжил”-ийн ТУЗ-д нэр дэвшигчид
Сэтгэгдэл бичих