Монгол Улс Франц улсын аж ахуйн нэгжийн хооронд ураны гэрээ байгуулсан нь олон нийтийн дэмжлэг болон эсэргүүцэлтэй тулгараад буй. Тэгвэл Дорнод аймагт оршдог ураны томоохон ордын талаар товч мэдээлэл хүргэж байна.
Мардай ураны ордыг анх зөвлөлтийн хайгуулчид илрүүлж, Зөвлөлтийн Ашигт малтмалын нөөцийн комисс бүртгэж авсан байдаг. Уг ордыг ил уурхайн зориулалтаар ашиглаж, уран олборлохоор Эрдэс сууринг байгуулж, гүний усны цооног, өндөр хүчдэлийн шугам татаж, бүр ачаа ачих, буулгах, зөөх зорилгоор ашиглах төмөр зам барихаар төлөвлөж байв. Гэсэн ч ураныг ил уурхайд олборлох нь хүрээлэн буй орчинд нэн хор хөнөөлтэй гэсэн мэдээлэл гарсантай холбоотойгоор Мардай голын ил уурхайг 1997 онд хаасан байдаг. Дорнод аймгийн нутагт орших тус уурхайг 10 сая гаруй рублиэр нарийвчилсан судалгаа хийсэн хайгуулын баг 0.100 агуулгатай 2300 тонн ураны нөөцтэй гэж батлуулжээ.
Сэтгэгдэл бичих