Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

БОЭТ хамгийн сүүлийн үеийн дижитал рентген аппараттай боллоо

УИХ-ын гишүүн Х.Болорчулууны саналаар улсын төсөвт тусгагдаж, Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй томоохон хөрөнгө оруулалтын нэг – ДИЖИТАЛ РЕНТГЕН АППАРАТыг ажиллуулж эхэллээ.

Шинэ аппараттай болсноор зургийн чанар, харалт дижитал технологид шилжиж байна.

2019 оны 10 сард үйлдвэрлэгдсэн уг аппаратын хүчин чадал нь 1 сая пиксел CCD камертай, зураг авалтын ширээний эргэлт 360 хэм хөндлөн чиглэлд хөдөлдөгөөрөө давуу бөгөөд энэ нь хэвтрийн болон хүнд өвчтэй хүмүүсийг хөдөлгөх шаардлагагүйгээр зураг авах боломж олгодог байна. Мөн зураг авалт болон харалт хосолсон, лабораторид хальсыг хороор угаадаггүй зэрэг давуу талуудтай юм.

УИХ-ын гишүүний дэмжлэгтэйгээр энэ жил БОЭТ-д вакум хагалгааны өрөө, түүнийг дагалдах тоног төхөөрөмж, Томографийн аппарат, бөөр шээсний замын хагалгааны иж бүрдэл нийлүүлэгдсэн бөгөөд ирэх 2020 оны улсын төсөвт нуруу бэхлэх аппарат, өвдөгний үе, түнх нурууны мэс засал хийх тоног төхөөрөмжийн 200 сая төгрөг тусгагдаад байна.

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*