Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Үхрийн өвчин гарснаас хойш Дорнод аймагт 1579 толгой үхэр устгажээ

unnamed-1-1-512x375

Дорнод аймагт үхрийн арьс товруутах өвчин гарсны улмаас 1579 үхэр устгасан байна. Үүнтэй холбоотой ХХААХҮ сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ.

Тэрээр ” Үхрийн арьс товруутах өвчин Дорнод аймагт гарсан. Энэ өвчин өөрөө вакцингүй. Иймд бог малын цэцэг өвчний вакциныг тав дахин нэмэгдүүлсэн тунгаар тарьж үзсэн. Нааштай үр дүн гарсан. Дархлаажуулалт 88-100 хувьтай байна. Энэ нь өөрөө байгалийн шавж ялаа шумуулаар дамждаг өвчин юм билээ.

Гэхдээ Засгийн газраар гоц халдварт өвчин гэх жагсаалтад оруулж тодорхой устгах ёстой малыг устгаад байгаа. Одоогоор нийт 1,700 гаруй үхэр устгасан. Ихэнх буюу 1,579 үхрийг Дорнод аймагт устгасан байна. Бид УОК-т танилцуулаад малчдад нөхөн олговор олгоно” хэмээлээ.

Дорнод, Сүхбаатар, Хэнтийд 1734 үхрийг устгасан талаар Мал эмнэлгийн газраас мэдүүлсэн.

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*