Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Үсчин, гоо сайхны салбарт 200 гаруй хүн ажиллаж байна

618f5e5bbe778

Дорнод аймгийн төвд 40 орчим үсчин, гоо сайхны салон бий. Тус салонууд 200 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Цаг үеэ дагаад үс засалт, нүүр, хумс будалт, бусад гоо сайхны үйлчилгээ улам боловсронгуй болж, хэв маяг нь өөрчлөгддөг учир энэ салбарынхан байнга шинийг эрэлхийлж суралцах шаардлагатай болдог аж.

Тиймээс Дорнод аймгийн Үсчин гоо сайханчдын холбоо Дэлхийн банкны санхүүжилттэйгээр хэрэгжиж буй албан бус салбарт хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих, чадваржуулах, мэргэжлийн зэрэг олгох төслийн сургалтад үсчин, гоо сайханчдаа хамрууллаа. Сургалтыг маникюр, массаж, сормуус суулгалт гэсэн чиглэлээр явуулж, энэхүү мэргэжлийн сургалтад 27 хүн хамрагдсан байна.

Д.ДЭЛГЭРМАА
Монцамэ ДОРНОД

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*