Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Аймгийн Онцгой Комиссын шийдвэрээс

242706989_196915382552524_637637481968724720_n

2021 оны 10-р сарын 5-ны өдөр Аймгийн Онцгой комисс хуралдаж дараахь шийдвэрүүдийг гаргалаа.

1. Аймгийн төсвийн 60,0 сая төгрөгийн хөрөнгөөр нийлүүлэгдэж буй Томуу, томуу төст өвчний эсрэг дархлаажуулалтын 2200 хүн тун вакциныг Ковид-19 ийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй жирэмсэн эх, 0-12 насны хүүхдүүдийг хамруулах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах.
2. Коронавируст халдвар /Ковид-19/-аар өвчилсөн иргэдийг эмнэлэгт эрэмбэлэн хэвтүүлэх орны зохицуулалт хийн ажиллах ажлын хэсгийг ажиллуулах.

3. Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор Коронавируст халдвар /Ковид-19/-ыг илрүүлэх шинжилгээний цэгүүдийн байршлын мэдээллийг олон нийтэд тогтмол мэдээлэх, өндөр настан, хүүхэд, жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй иргэдээс түргэвчилсэн шинжилгээг үнэ төлбөргүй авах ажлыг тасалдуулахгүй байх.

4. Эх баригчаар ажиллах эмчийн нөөц бүрдүүлэхэд анхаарч ажиллах.

5. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх цурам татах ажилд хүн хүч, ус тээвэрлэх тээврийн хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулах.

6. Хилийн бүсэд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх цурам татах ажлыг хил хамгаалах байгууллагуудтай хамтран ажиллах талаар Хил хамгаалах ерөнхий газарт хүсэлт уламжлах.

7. Аймгийн Шуурхай штабын иргэдээс хүсэлт хүлээн авах 70580119 дугаарыг Бүсийн төв аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвд, 70583366 дугаарыг Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн шуурхай штабт байршуулж ажиллах.

8. Коронавируст халдвар /Ковид-19/-ыг гэрээр эмчлэх тусламж үйлчилгээний эмийн багцад нэмэлтээр олгох аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөр антибиотик олгох ажиллагааг шуурхай зохион байгуулах.

9. Коронавируст халдвар /Ковид-19/-ын эмнэлзүйн шинж байдлаар нь гэрээр эмчлүүлж буй иргэдийн тусгаарлалтын хоногийг тодорхой болгож, өвчлөөд эдгэрсэн тухай албан бичгийг холбогдох хууль, журмын дагуу цахимаар олгох, тодорхойлолтыг хэрхэн цахимаар авах тухай мэдээллийг олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулах.

10. Коронавируст /COVID-19/ халдварт хөнгөн өртсөн иргэдийг гэрээр эмчлэх үйл ажиллагаанд хяналт тавих Хэрлэн сумын 11 багийн ажлын хэсэгт нэмэлтээр төрийн байгууллагуудыг хуваарилан ажиллуулах.

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*