Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Ургац хураалт 16 хувьтай явагдаж байна

712-157015359243659344_921668628039304_3213354772631388160_n
Дорнод аймгийн хэмжээнд 2021 оны 10 дугаар сарын 01 өдрийн байдлаар нийт үр тариа 6730 га ангилан хадаж, 3820 га цайруулан, 2040 га шуудаар хураан 5428 тн хураан аваад байна.
Улаан буудай 4486 тн ургац, малын тэжээл 50 га-аас 90 тн, төмс 78.6 га-аас 677.2 тн 41.4%, хүнсний ногоо 59 га-аас 530.8 тн 32.6% ургац тус тус хураан авч ургац нийт дүнгээр ургац хураалт 16.0 % тай явагдаж байна.
Намрын ургац хураалт 9 суманд 6 иргэн, 28 аж ахуйн нэгжүүдэд нийт 373 хүн үүнээс үндсэн 193, түр болон гэрээт 37 хүн, оюутан, багш 143 хүн мөн төмс хүнсний ногооны 33 аж ахуйн нэгж байгууллага, 7 агро парк-д, 964 өрхийн тариалан эрхлэгчид ажиллаж байгаа юм.
Дорнод гурилын үйлдвэрт 2021 оны 10 дугаар сарын 01-ний байдлаар Халхгол сумын Үйзэн тал 37.4 тн, Үйзэн групп ХХК 52.8 тн, Баянтүмэн сумын “Дорнын кроп” ХХК 290.9 тн Цагаан-Овоо сумын “Андын харгуй” ХХК 64,8 тн нийт 445.9 тн товарын улаан буудай нийлүүлэгдээд байна.
Dornod.gov.mn
Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*