Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Өчигдөр Чойбалсан хотод хоёр газар гал гарлаа

241160971_199661732263485_427337305889945343_n

Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.04-ний өдрийн 13:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 13:17 цагт очиход иргэн А-гийн “Mазда” загварын суудлын автомашин шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.04-ний өдрийн 18:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 18:54 цагт очиход иргэн Н-ийн 10х12 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байсныг 34 минут ажиллаж унтраасан гэж ОБЕГ мэдээллээ.

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*