Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Улсын төсөв 2022: Дорнод аймагт ямар ажил хийхээр төсөлд тусгагдав?

244358470_389415726182395_7751914614184014056_n

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д 2021 оны 9-р сарын 30-ны өдөр өргөн барилаа. Намрын чуулганаар хэлэлцэх уг хуулийн төсөлд Дорнод аймагт шилжих (өмнөх жилүүдэд эхэлсэн) болон шинэ 397.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий 36 төсөл, арга хэмжээг 104.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгажээ. Эдгээрийн 17 нь шинээр хийгдэх ажлууд бөгөөд 2022 онд 58.1 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ.

Дорнод аймагт улсын төсвөөр 2022 онд санхүүжүүлэх ажлуудыг эдийн засгийн салбараар нь ангилж үзвэл:

  1. Авто зам, гүүр барих – 51,6 тэрбум ₮
  2. Эрчим хүч – 23,6 тэрбум ₮
  3. Боловсролын салбарын барилга – 7,3 тэрбум ₮
  4. Төрийн байгууллагуудын барилга – 6,5 тэрбум ₮
  5. Хилийн цэргийн ангиудын барилга – 5,8 тэрбум ₮
  6. Эмнэлгийн барилга, тоног төхөөрөмж – 3,5 тэрбум ₮
  7. Дотоодын цэргийн барилга – 1,5 тэрбум ₮
  8. Соёлын байгууллагуудын барилга – 1,2 тэрбум ₮
  9. Орон сууцны хорооллын шугам сүлжээ – 960 сая ₮

тус тус оногдож байна.

1. ШИНЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТУУД

Screen Shot 2021-10-03 at 17.32.36

Screen Shot 2021-10-03 at 17.32.48

2. ШИЛЖИХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТУУД (Өмнөх жилүүдэд эхлүүлсэн)

Screen Shot 2021-10-03 at 17.34.50

Screen Shot 2021-10-03 at 17.34.59

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг бүрэн эхээр нь ЭНДЭЭС  татан авч үзэх боломжтой.

 

 

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*